2020-01-31 13:011min00

Ухань хотод сурч буй 31 оюутныг авчрахаар боллоо

42452896444_ae8d00ceec_b

БНХАУ-ын Ухань хотноо сурч буй Монголын 31 оюутанг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авчээ. Улмаар Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтой бөгөөд МИАТ ТӨХК-ийн тусгай үүргийн онгоц бэлтгэлээ базаасан байна.

Ухань хотод Монгол Улсын  нийт 33 оюутан сурч байгаагаас 31 нь одоогоор эх орондоо ирэх хүсэлт гаргасан бол хоёр нь эх орондоо ирэх хүсэлт гаргаагүй гэнэ. Эдгээр оюутнуудыг эх орондоо ирмэгц ХӨСҮТ-д үзлэг шинжилгээ хийж, хяналтдаа авна гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй