Засгийн газрын хуралдаанаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдэд тавигдах шаардлагыг өндөрсгөх асуудлыг хэлэлцэн дэмжжээ. Тус компанийн ТУЗ-ийн гишүүдэд хууль эрх зүй, санхүү, уул уурхайн мэргэжилтэй, гадаад хэлний мэдлэгтэй байх зэрэг шалгуурыг тавих гэнэ.
Энэ талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийн шалгуурыг адилхан болгож байна. Нэгдүгээрт, гүний уурхай, олон улсын банк санхүүч мэргэжилтэй, олон улсын төсөл хөтөлбөр удирдсан, хууль эрх зүйн мэдлэгтэй байх шаардлага тавина. Энэ гурван шалгуурт тэнцсэн хүнийг ажиллуулна. Нэг жилийн хугацаанд ажиллана. Монголын Засгийн газрыг төлөөлж байгаа учраас жил бүр ажлыг нь дүгнэе гэж байгаа юм. Одоо ажиллаж байгаа ТУЗ-ийн гишүүдээс шалгалт авна.
Тухайлбал, англи хэлний шалгалт авна. Ажлын хэсгийнхний саналыг Засгийн газарт танилцуулна. Сайдуудаас санал авна. Ингээд олон улсад мөрдөгддөг шаардлагад нийцсэн шалгуураар ТУЗ-ийн гишүүдийг сонгоно. Ажлыг 14 хоногийн хугацаанд зарлахаас гадна Оюутолгойгоос Монголын талын авах ногдол ашгийг хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдгээ төлөвлөж, хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа. Үүнийг тухай бүрт мэдээлээд явна.
Тухайлбал, сар бүр алдаж буй эрчим хүчний урсгалыг дотоодын эдийн засгийн эргэлтэд оруулах талаар ажиллаж байна” гэлээ.