Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хурадаанаар “150 мянган айл-Орон сууц” үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг сайд, аймаг, Нийслэлийн Засаг дарга нарт даалгав.
21 аймагт инженерийн дэд бүтцийн төсөл, арга хэмжээ болон 12 аймагт түрээсийн орон сууц барихад шаардагдах хөрөнгийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжид хамруулах, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шийдвэрлэх боломжийг судалж, танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.
Улаанбаатар хотын гэр хороололд инженерийн дэд бүтцийн барилга, байгууламж барихад шаардлагатай эхний ээлжийн санхүүжилтийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаас гаргах талаар Хятадын талтай тохиролцохоор болов.