Он гарснаас хойш зам тээврийн ослоор 12 хүн нас барж, 82 хүн гэмтжээ

2020-01-17 13:48
0e8e5a57534bfc98a5cc4e83af410469_x3

Автомашиныг өдөр бүр хэрэгцээндээ унах нь бидний хэрэглээ. Заримдаа бидэнд төлөвлөөгүй ажил, гэнэтийн зүйл гээд юу тохиолдохыг тааварлашгүй. Цаг давчуу үе, аль эсвэл сэтгэл хөөрлөөсөө шалтгаалаад замын хөдөлгөөнд дураараа оролцох тохиолдол ажиглагддаг.

Он гарснаас хойш зам тээврийн ослоор 12 хүн нас барж, 82 хүн хүнд болон хөнгөн гэмтсэн байна. Замын хөдөлгөөнд дүрмээрээ оролцох нь та өөрийгөө болоод бусдыг хайрлаж, хүндэлж байгаагийн илрэл юм. Замын хөдөлгөөнд дүрмээрээ, соёлтой оролцож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Иргэд та бүхэн автомашиндаа суухдаа машиныхаа бүрэн бүтэн байдлыг харж, автомашин жолоодохын өмнө суудлын бүсээ зүүж, толь, суудал, бусад хэрэгслийг өөрт тохируулж замын хөдөлгөөнд оролцооцой. Хотын соёл та биднээс эхлэлтэй.