Шалгалтаар зарим эмнэлэг бүртгэлгүй эм, тариа борлуулж байсан нь илэрлээ

2020-01-17 10:521min0
052250dc50138371fd04f19c188f0143_XL

Үргүйдлийг эмчилж, үр шилжүүлэн суулгах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмнэлгүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт хийжээ.

Шалгалтаар зарим эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн борлуулж байсан нь илэрсэн байна. Тэдгээр эм, бэлдмэлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа аж.

Албаны эх сурвалжийн хэлснээр “RMC, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлэг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичгийг хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаалж байжээ.

Манай улсад эмэгтэйчүүдийн үргүйдлийг эмчлэх үйлчилгээтэй гэх “Прогинова”, “Цетротид” гэдэг эм, тариа нь 680-750 мянган төгрөгөөр худалдаалагддаг аж.

Гэтэл “Юнимед” эмнэлэг нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хувь хүний оруулж ирсэн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй “Цетротид” гэх тариа, “Прогинова” хэмээх эмийг их хэмжээгээр хадгалж, үйлчлүүлэгчдэдээ худалдсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Үүнтэй холбогдуулж тус эмнэлгийн ажилтныг шалгаж эхэлсэн байна.

Ikon.mn

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй