Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд 2020 оны Нобелийн шагналд нэр дэвшигчээ тодруулан дэвшүүлэхийг хүссэн захидал иржээ. Шведийн Академийн Нобелийн хорооноос уг захидлыг жил бүр илгээдэг бөгөөд 2019 онд Нобелийн шагналд Ардын уран зохиолч Д.Урианхайг нэр дэвшүүлж байсан юм.