– Өнөөдөр буюу 2020 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна –
АВТО ТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ
09:00 цагт Авто тээврийн үндэсний төвийн Удирдах ажилтны зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд АТҮТ-ийн ажилтан албан хаагчид Зорчигч тээвэр, Техникийн хяналтын үзлэгийн төв болон орон нутгийн авто тээврийн төв, салбарын дарга, менежерүүд оролцоно. Утас 99310406
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ
10:00 цагт: Монгол тээвэрчид 16 улс руу тээвэрлэлт хийх боломжтой болсон талаар мэдээлэл өгнө. ОХУ, БНХАУ, Казахстан, Киргизстан, Украин, БНАСАУ, Беларусь, Латви, Унгар, Турк, Литв, Польш, Герман, Чех, Гүрж, Словак зэрэг 16 орон руу авто тээвэрлэлт хийх нь далайд гарцгүй манай орны хувьд эдийн засгийн өндөр ач холбогдолтой. Утас: 99310406
ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
10:00 цагт: МАХН болон Ногоон намаас хамтарсан мэдэгдэл хийнэ.
11:00 цагт: Шинжлэх ухааны академи, ШУТИС, Мал эмнэлгийн хүрээлэн, ӨМӨЗО-ны ХААИС хамтран хэвлэлийн бага хурал зарлаж байна. Монголын болоод ӨМОЗО-ны эрдэмтэд сүүлийн 20 жилийн турш гадны болон ионголын тэмээний биологийн онцлог, генийн бүтцийг судалж байгаа бөгөөд шинэ нээлт, цаашдын хамтарсан судалгааны талаар мэдээлэл өгнө.
11:30 цагт: Хуульч Н.Чадраабал, Ё.Бямбатогтох нар Үндсэн хуулийн цэцэд хандаж байгаа талаараа мэдээлэл хийнэ.
МҮЭ-ИЙН ХОЛБООНЫ ХУРЛЫН ТАНХИМ
14:30 цагт: МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран “Зохистой хөдөлмөрийн төлөөх нийгмийн түншлэл 2020” сэдэвт шуурхай уулзалт зохион байгуулна. Утас: 99027019, 88007709
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ШИНЭ БАЙР
15:00 цагт: Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр баталсан “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд иргэдэд эрх зүйн мэдлэгийг хялбар, шуурхай хүргэх эрх зүйн цахим хөтөч “e-khutuch.mn” цахим портал хуудасны албан ёсны нээлтийн ажиллагаа болно.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж тус яамны удирдлага, зочид төлөөлөгчид оролцоно. Утас: 91119838