2019-12-31 10:311min00

Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монголын зургаан тамирчин өрсөлдөнө

80999421_2961467150539276_7297819867414003712_o-810x500

Залуучуудын өвлийн олимпийн III наадам 2020 оны 01 дүгээр сарын 09-22-ны өдрүүдэд Швейцар улсын Лозанн хотноо зохион байгуулагдана. Энэ удаагийн наадамд 70 гаруй орны 1,800 гаруй тамирчид спортын 16 төрлөөр 81 багц медалийн төлөө өрсөлдөх билээ.

“Лозанн – 2020” Залуучуудын өвлийн олимпийн наадамд Монголын баг 6 тамирчин, 6 дасгалжуулагч албаны хүмүүс, нийт 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр Гүйлтийн цана, Биатлоны төрөлд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, багийн ахлагчаар Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллах юм.

Залуучуудын олимпийн наадамд оролцох, Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны хурлын танхимд  өчигдөр /2019.12.30/ зохион байгуулагдав. Ёслолд МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

“Лозанн – 2020” Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллах бөгөөд, Монголын багийн тугчаар Биатлоны тамирчин Э.Энхсайхан сонгогдсон бол, Тамирчдын тангарагыг Гүйлтийн цанын тамирчин Д.Урангоо өргөв.

Монголын биатлоны баг тамирчид одоогоор Итали улсад бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, Итали улсаас Швейцарын Лозанн хотноо шууд хүрэлцэн очиж тэмцээндээ оролцох юм байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй