2019-12-30 08:511min00

Шатрын Ази тивийн багийн АШТ-ээс манай улсын баг ганзага дүүрэн ирлээ

8599333952510abb95a1f34e26424ea0_x3

Шатрын 14 хүртэлх насны Ази тивийн багийн аварга шалгаруулах цомын тэмцээн БНХАУ-ын Гуандун мужийн Шэньжэнь хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон А баг стандарт төрөлд хоёрдугаар байр, блиц төрөлд гуравдугаар байр эзэлж, багийн гишүүн Б.Эрхэс хоёрдугаар ширээнд үнэмлэхүй амжилт үзүүлж, нэгдүгээр байр, Х.Өлзийхишиг тавдугаар ширээнд гуравдугаар байрт оров.

Блиц тэмцээний шагналыг тус тэмцээний ерөнхий шүүгч, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУ-ын шүүгч Ц.Сайнбаяр гардуулсан юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй