2019-12-27 13:021min00

Угаар мэдрэгчийг Энэ сарын 29-нөөс эхэлж айл өрхүүдэд суурилуулж эхэлнэ

1Мэдрэгч

Эхний ээлжид 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирсэн байна. Эдгээр угаар мэдрэгчийг гэр хорооллын айл өрхүүдэд энэ сарын 29-нөөс эхэлж суурилуулахаар болжээ. Угаар мэдрэгчийг айл өрхүүдэд нийлүүлэх шийдвэрийг Засгийн газрын өнгөрсөн аравдугаар сард гаргасан. Энэ ажилд зургаан тэрбум төгрөг зарцуулахаар тооцсон. Иймд нийслэлээс гэр хорооллын 220 мянган айлыг угаар мэдрэгчээр хангах болсон байна.