2019-12-27 11:301min00

Таван давхраас унах гэж байсан охиныг аварчээ

obeg-848x450

Завхан аймгийн Улиастай суманд орон сууцны таван давхрын цонхоор бага насны хүүхэд унаж болзошгүй байна гэсэн дуудлагыг өчигдөр буюу энэ сарын 26-ны өдрийн 16:14 цагт хүлээн авсан байна.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын аврагчид 16:16 цагт очиход тус орон сууцны 35 тоотод оршин суугч дөрвөн настай эмэгтэй Д-г унах гэж байсныг эсэн мэнд буулгаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн ажээ.