Америкийн Висконсин мужийн Уосау хотын засаг захиргаа цасан бөмбөгөөр тоглохыг хориглосон 50 гаруй жилийн хоригоо эргэж харахаар болжээ.
1962 онд батлагдсан хуулиар хүн рүү чулуу, сум, цасан бөмбөг гээд ямар ч зүйлийг гараараа болон өөр аргаар шидэхийг хоригложээ. Өвлийн улирал, шинэ жил болох бүрт хэвлэлүүдээр Уосау хотын энэ хуулийн тухай мэдээлэл гарч, сэтгүүлчид хотын хоригийг дооглож тохуурхдаг байна.
Тэгвэл энэ удаад спортын Barstool Sports хэвлэл Уосауг “Америкийн хамгийн муу хот”-оор өргөмжилж, хотын одоогийн дарга энэ хуульд саяхан гарын үсэг зурж, баталсан гэж алдаатай мэдээлсэн нь хотын захиргааны дургүйцлийг ихээр хүргэжээ.
Ингээд хотын зөвлөлөөс удаан хугацааны турш хуралдах үеэр хотын захиргааны нэг гишүүн цасан бөмбөг овоолон ирж, заал руу шидсэн нь цагдаагийн даргын нөүтбүүкийг оносон байна. Энэ явдлаас хойш хуулийг цуцлах шийдвэр гаргаж, нэгдүгээр сараас хуулийг боловсруулахаар болжээ.
Гэхдээ хотын цагдаагийн газрын орлогч дарга хууль одоогоор үйлчилж байгаа цагт цас бөөрөнхийлж шидсэн хэнийг ч боловч шийтгэнэ гэсэн бичлэг цацсан байна. Тэгсэн хэрнээ бичлэгийн ард цагдаагийн дүрэмт хувцастай хүмүүс цас бөөрөнхийлөн тоглож, даргын орлогчийг үг хэлж дууссаны дараа хотын даргын толгой руу шууд оносон байна.
Эх сурвалж: meduza.io