Монгол, Орос хоёр улсын төр засгийн өндөр түвшний харилцан айлчлалуудаар олон асуудал яригддаг ч шударгаар хэлэхэд үр дүнд хүрдэггүй гэх байр суурийг монгол судлаач Ю.Кручкин өнгөрсөн есдүгээр сард илэрхийлж байсан билээ. Тэгвэл тэрбээр “Монголын эдийн засгийн чуулган 2019”-ийн үеэр Монголын талаар дараах зүйлийг өгүүлжээ.
Тэрбээр “Нүүдэлчид нэг талаас биеэ даасан хүмүүс. Задгай ухаантай гэж хэлж болно. Шинэ юм хүлээж авахад, энд тэнд бусад улс орнуудаар явахдаа амархан дасдаг. Хятад, солонгосчууд шиг Чайна таун, Кореа таун маягаар амьдрахыг хүсэхгүй. Харьцангуй биеэ даасан амьдралаар амьдарч байна. Улаанбаатарт хүмүүс, машин чихэлдэж байна. Нэгэнт машинууд багтахаа больсон бол ямар нэг аргаар хязгаарлах хэрэгтэй. Цахилгаан хөдөлгүүрт шилжүүлэх хэрэгтэй. Сингапурт Засгийн газрын гишүүн, сайд нь албаны машингүй. Тэд такси, метро, автобусаар ажилдаа явдаг. Гэтэл Монголд Засгийн газрын ордны хажууд хэчнээн олон машин байна. Улаанбаатарт том дарга нар нэг газарт ойр амьдарч байгаа. Тэндээс нь тусгай хэдэн автобус явуулахад болно. Ядаж амьдрал мэдрэг. Дарга, албан тушаалтнууд утсаа авч сурах хэрэгтэй. Утсаа авч чадаагүй, ярьж сураагүй юм бол эргээд залга. Монгол дарга нарт ийм соёл байхгүй. Тэр тусмаа сайд хүмүүс чинь танихгүй утаснаас залгасан бол эргэж хэзээ ч залгадаггүй. Ж.Батмөнх дарга өөрт нь хандсан хүмүүстэй эргэж заавал холбогддог байсан гэсэн. Тэр үед мэдээж гар утас байгаагүй. Гэхдээ хэн нэгэн хүн Ж.Батмөнх даргын туслахтай холбогдсон л бол хэн над руу залгасан бэ гээд эргээд залгадаг, холбоо барьдаг байсан. Ж.Батмөнх дарга бүхэл бүтэн улсын дарга байсан хүн шүү дээ. Иймэрхүү жижиг зүйлийг суралцаж, өөртөө хэвшүүлж эхлэх хэрэгтэй. Хамгийн гол нь янгуучлах хэрэггүй. Сая би Японд очиход Тайфуны үе таарсан. Тэр хүчтэй хар салхины дараа бүх япончууд ажилдаа маш гоё цэвэрхэн цагаан цамцтай, юу ч болоогүй юм шиг ирж байсан. Атаархуу зан нүүдэлчин амьдралаас гаралтай гэж хэлж болно. Гэхдээ энэ зан, энэ дутагдлыг аль болох даван туулах хэрэгтэй юм болов уу. Монголчуудад асар их чадавх, потенциал байгаа гэж би боддог. Гадаадад ажиллаж байгаа монголчууд их сайн явж байгаа шүү дээ.
Сонгуульд залуус, эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлэх хэрэгтэй. 90-ээд онд ардчилсан хувьсгал хийж байсан хүмүүс одоо зайгаа тавьж өгөх хэрэгтэй. Тэд багш хийж болно, өөр ямар нэг ажил хийж болно. Залуучуудыг дэвшүүлэх, тэднийг дэмжих хэрэгтэй. Орос оронд ч энэ асуудал чухал байгаа. Хэрвээ Монголд эмэгтэй хүн Ерөнхий сайд юм уу, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч болвол нэлээд их зүйл өөрчлөгдөнө гэж бодож байна” гэхчлэн ярьжээ.
Э.БОЛОРХАЖИД
8 comments
yg zuv yrij manai darga nar chin um uzeegui anh ydaa darga hiij uzej bg eej aav n bugd ydyy garaltai humuuc genet bayajihaarai iim boldog um bn lee ted olon ueeree ydyy amidarcan bolohoor zuvhun uuriiguu bodno ulc oronig bodohgui bolcon
Чухам үнэн шүү Оркууд хотод ирээд дарга болчихоороо БИ гээр шууд өвчилнө зөвхөн өөртөө эрх ямба хайр хүндэтгэл шаардаад бусдыг хүн чинээ үзэхгүй шуналтайг нь яаана юм үзээгүй өлмөн зэлмүүн болохооор тэгдэг байх хөөрхийдөө өрөвдмөөр шүү
ГАДНЫ ХҮНИЙ ҮГ ЗӨВ Л ХЭЛСЭН БАЙНА.
Яг зөв үнэнийг л хэллээ шүү дээ. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэж ардын сайхан үг бий. Үнэн үгэнд эмзэглэх хэрэггүй. Өнөөдрийн шинэ цагийн монголчуудад жалга довны үзэл, амин хувиа хичээх зан нь анх хүн болж өсөж бойжих үеээс эхлэлтэй. Миний юм л болж байвал бусад нь хамаагүй гэх үзэл нь нүүдэлчин удмаас гаралтай. Багаар ажиллах чадваргүй, хамтач үзэл төлөвшдөггүй байдаг нь үүнтэй холбоотой бөгөөд ажил албан тушаалтай болмогц биеэ тоож өөртөө бүхнийг хамж авах шунал нь үргэлж бадарч байдаг нь ардчиллаас хойш өнөөг хүртэлхи жишээ тод харуулна. Ардчиллын алтан хараацайнуудаас өгсүүлээд албан тушаалд хүрсэн толгойтой бүхэн хагартлаа баяжсан нь үүний жишээ. Харин улс орон ард түмэн өдрөөс өдөрт уруудан доройтож, улс орон мөхөх дээрээ тулах гэж байна.
Gadnaas hundlunguus hardag hunii dugnelt arai l uur shu mongol darga nertei uhnuudiig yg l helj
маш үнэн
ОРОСЫН СУУРИН ТАГНУУЛ ХОЛ ОЧИЖ ХУЦАА !!!
Oorsodiigoo hichee Mongoloos doloon dor yum Baij hol ochij huts