Амьдралын таагүй нөхцөл байдал биднээс маш их эрч, хүч сорж авдаг билээ. Зарим тохиолдолд бид сэтгэл хөдлөлдөө захирагдан, шуугиан тарьж байхад заримдаа аливааг тайван, ухаалгаар хүлээн авах нь бий. Эхний тохиолдолд бид дотоод нөөц хангалтгүйгээсээ болоод ийм үйлдэл хийдэг. Бидэнд биеийн болон сэтгэлийн эрч хүч үнэхээр хүрэлцээгүйгээс тэр. Тэгвэл энэ бүгдэд дүн шинжилгээ хийгээд сэтгэлзүйч биднийг ямар үед хүчээ алдаж, ямар үед хүчээ нэмдэг олохыг тодорхойлжээ.
Эдгээр урсгалыг тэнцүүлж, нөхсөнөөр бид байнга л хэвийн байж, аливаа асуудлыг тайван, эрүүл саруулаар хүлээн авч сурна. Ингээд:
Бид ямар үед эрч хүчээ алддаг вэ?
- “Үгүй” гэж хэлмээр санагдсан үедээ “Тийм” гээд хэлчихвэл
- Уйлахын оронд инээмсэглэвэл
- Амрахгүй байвал
- “Ямар зорилготойгоор би тэвчээд байгаа юм бэ” гэдгээ ойлгохын оронд бага зэрэг л тэвч гээд өөртөө ятгаад байвал
- Хэрэгтэй зүйлээ хүнээс гуйхын оронд гомдоллоод байвал
- Өөрийнхөө ажлыг хийхгүй байвал
- Сонирхолгүй хүнтэй өөртөө бодож олсон шалтгаанаар үргэлжлүүлээн харьцаад байвал
- Дэргэд байгаа хүн тань ихэнх цаг хугацаанд таагүй зүйл яриад байвал
- Улс төр, байрны төлбөр, замын түгжрэл зэргийг яриад эхэлбэл
- Хов жив хөөцөлдвөл
- Бусад хүмүүс яаж амьдарч байгаа тухай их бөгөөд сэтгэл хөөрөлтэйгөөр яривал
- Сонирхолгүй, залхмаар ажил хийвэл
- Айж байвал
- Хэн нэгэн ирнэ (Өвлийн өвгөн, хунтайж, Леопольд олигарх), мөн амьдрал өөрчлөгдөнө гэж хүлээвэл
- Өөрийгөө зэмлэж, чадваргүй, азгүйгээр нь байнга дуудаад байвал.
Бид ямар үед эрч хүчтэй болдог вэ?
- Шинэ хүмүүстэй танилцахад
- Шинэ мэдлэг олж авахад
- Аялахад
- Айдсаа даван туулахад
- Шинэ зүйлийг туршиж үзэхэд
- Зугаалахад (ажил руугаа яарах, дэлгүүр орох биш, ямар ч тодорхой зорилгогүй зугаалахад)
- Уран бүтээл эрхлэхэд
- Таатай хүмүүстэй харьцахад
- Таныг дэмждэг, танд итгэдэг хүмүүстэй харьцахад
- Биедээ анхаарч, арчлахад
- Биеийн орон зайгаа чөлөөлөхөд (Байр сууцаа засаж тохижуулсны дараа ямар мэдрэмж төрдгөө санаарай)
- Сэтгэлийн орон зайгаа чөлөөлөхөд (Бусдыг уучилж, бусдаар уучлуулсны дараа ямар мэдрэмж төрдөгөө санаарай)
- “Үгүй” гэж хэлмээр санагдсан үедээ “үгүй” гэх, “Тийм” гэмээр санагдсан үедээ “Тийм” гэх
- Зүрх сэтгэлээс хүсч байгаа зүйлээ хийж эхлэхэд.
Эх сурвалж: fit4brain.com