Цор ганц авъяастай байхад амжилтад хүрдэггүй. Ямар ч авъяас шаарддаггүй ч амжилт авчирдаг 10 чанар байдаг.
-
Цаг баримтлах
2. Ажлын ёс зүй
3. Санаачилга
4. Биеэ зөв авч явах чадвар
5. Эрч хүч
6. Эерэг хандлага
7. Сурах эрмэлзэл
8. Амласандаа хүрдэг байх
9. Тууштай байдал
10. Илүү ихийг хийх хүсэл
Эдгээрийн ижил таны амьдралд чухал өөрчлөлтийг бий болгож чадах 7 шинж чанарын талаар хүргэж байна.
1. Ёс суртахуунтай байдал
Хувийн болон мэргэжлийн зорилгод таны стандарт, ёс суртахуун өндөрт тавигдана. Өөртөө болон бусдад шударга байх нь итгэлцэл, сайн ойлголцол, зан чанарыг бий болгодог.
2. Хамгийн сайнаараа хичээ
Хэн нэгэнд, төсөлт хөтөлбөрт чадах бүхнээ 100% зориул. Төсөл хөтөлбөрөө дуустал гар утасаа унтраах, сатааруулдаг зарим нэг зүйлсээ холдуулахад хангалттай юм. Цагаа зөв хуваарилж, анхаарлаа төвлөрүүлж чадвал хүссэн үр дүндээ хүрч чадна.
3. Өөдрөг байх
Маргаашыг ямар байлгахыг хүсэж байна тэр өнөөдрийн үйлдлээс шууд хамаардаг. Бизнесийн болоод хувийн амьдралдаа ижил сорилттой тулгарч байна. Тэдгээр нь санаачил, дасан зохиц, даван туул.
4. Тууштай байх
Хариу үйлдэл гэдэг үргэлж алдаа дутагдлаар өнгөлөн далдлагдсан байдаг гэдийг санаарай. Бусдын чадахгүй зүйлийг хийж чадна хүсэл тэмүүлэлтэй бай.
5. Сурах хүсэл эрмэлзэлтэй байх
Ном унш. Сургалтад хамрагд. Сургуульд сур. Мэдлэг гэдэг бидний хаа сайгүй байдаг. Харин бид тэднийг боловсруулах хэрэгтэй.
Дасгалжуулагч, илтгэгч, эрдэмтэн судлаачид сурахыг хүссэн зүйлээ бүгдийг нь интернет ном, сургалт зэргээс суралцах боломжтой болсныг онцолж байна.
6. Илүү ихийг өг
Өглөг гэдэг зөвхөн мөнгө хандиваар илэрдэггүй. Уйлж буй хэн нэгнийг тэврэх, урамшуулах нь нэг талаараа өглөг юм. Өглөг гэдэг нь өөрийн чадах зүйлс, мэдлэг туршлага, цаг хугацаагаа хэрэгтэй хэн нэгэнд зориулах юм.
7. Үйлдэл хий
Амжилт зорилгодоо хүрэхийн тулд идэвхитэй ажилласны үр дүнд ирдэг. Хүсэл тэмүүлэл замхардаг. Танд яг одоо тууштай зан, зорилго, урам зориг байж болно. Гэхдээ та зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхгүй байвал хаана ч хүрч чадахгүй. Эрч хүчээ яг одоо төвлөрүүлээд өөртөө өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд оройтохоос нь өмнө яг одоо хийж эхэл.