Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн иргэдийн шүүх хуралдаан товлогджээ.
Тодруулбал, Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Адекола Олавасен Азеез, мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Анози Дарлингтон Дон, тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм хорын шүүх хуралдаан энэ сарын 12-ны 10:00 цагт болно.
Хэргийг эргэн сануулахад,
билээ. Түүнчлэн Нигери улсын хоёр, Монгол Улсын нэг иргэнд холбогдох уг хэргийн гэм буруугийн шүүх хурал өнгөрсөн сарын 8-нд товлогдсон боловч шүүгчдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан байдаг.Ташрамд дуулгахад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг соёлын дурсгалт зүйл, музейн үзмэр, эртний амьтны, ургамлын өвөрмөц ховор үнэт олдвор, археологийн, палеонтологийн олдвор, эд өлгийн зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ” гэсэн хуулийн заалттай юм.