Т.Дарханхөвсгөлийн “Манант хот”-ын баяр болно

2019-12-03 16:141min
73388375_1296440433894441_466063913654419456_n

Г.Сэр-Одын нэрэмжит шагналт зохиолч, сэтгүүлч Т.Дарханхөвсгөл нь “Манант хот” номоо саяхан гаргасан байна. Тэбээр номын баяраа энэ сарын 06-ны өдрийн 15 цагт “Метро-малл” их дэлгүүрийн гуравдугаар давхарын “Альфа” номын дэлгүүрт хийхээр болжээ.

Алаг адуут овогт Тэрбишийн Дарханхөвсгөл өмнө нь “Сэтгэлээс цааш…”, “Исгэлэн модод” шүлгийн түүврээ өмнө нь уншигчдадаа өргөн барьсан яруу найрагч юм.

“Манант хот” ном нь түүний богино өгүүллэгийн түүвэр бөгөөд мөн тэрээр “Миний анир” шүлгийн түүврээ хэвлүүлэхээр бэлтгээд байгаа юм.