Хилийн … дугаар ангид цэргийн алба хааж байгаа Увс аймгийн Давст сумын харьяат ахлах байлдагч Б.Бат-Эрдэнэ, Давст сумын харьяат ахлах байлдагч Т.Майдар нар цэргийн үүргээ нэр төртэй биелүүлж 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хилийн дугаар тэмдгийн чиглэлд гарсан хилийн зөрчлийг илрүүлж онцгой гавьяа байгууллаа.
Хилчин хүний ур чадвар, эр зориг авхаалж самбаа гарган хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дээрх албан хаагчдад Хилийн … дугаар ангийн захирагчийн 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 209 дүгээр тушаалаар, ахлах байлдагч Т.Майдарт түрүүч цол, ахлах байлдагч Б.Бат-Эрдэнэд дэд түрүүч цол олгосон байна.
2 comments
ямар зөрчил юм тэгээд?
ilruulsen boloo shuu bayr hurgi mundag bn