Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д айлчллаа

2019-12-02 12:261min0
79033058_578774246285027_4214134276322492416_n

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Бээжин хотноо хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Хятадын олон улсын соёлын солилцооны төвд зочилж, үйл ажиллагаатай нь танилцав.

Монгол Улс, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Хятадын үндэсний их театрын концертын танхимд тоглогдох Монгол-Хятадын хамтарсан “Алтан ерөөл” урлагийн тоглолтыг зохион байгуулахад хамтран ажилласан Хятадын соёлын холбооны тэргүүн, Хятадын олон улсын соёлын солилцооны төвийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дэд дарга Зуо Жун И-д талархал илэрхийллээ.

БСШУСЯ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй