Өчигдөр хуралдсан Улсын онцгой комиссын хуралдаанд өгсөн ХААХҮ-ийн дэд сайдын мэдээллийг хүргэж байна.
Ж.Сауле: Мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах хүрээнд аймгуудын Засаг дарга нарын захирамж гарч биелэлтийг ханган ажиллаа. Мөн ХХААХҮ-ийн сайдын тушаалаар салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангуулах, шалгах ажлын явц байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсгийг дэд сайдаар ахлуулан ажиллалаа. Ажлын хэсэг дөрвөн удаа хуралдаж, гурван ажлын хэсэг орон нутгуудад ажилласнаас миний бие 14 аймагт ажилласан.
Хаврын хүнсэнд зориулан 20 мянган тонн мах нөөцлөхөөр төлөвлөсөн. Гоц халдварт өвчин гараагүй. Малчдын өвс тэжээл бэлтгэл, ус хашааны хангамж хэрэгцээ зэргээр дүгнэхэд бэлтгэл 86.2 хувьтай хангагдсан байна. Өвөлжилтийн төлөв байдлыг харахад туурайн зуд болох эрсдэлтэй байгаа бөгөөд өвөлжилт хүндэрч болзошгүй тул нийт малчдад зөвлөмж мэдээлэл хүргүүлээд байна. Мөн өвөлжилт, хаваржилтад байнгын хяналт тавьж ажиллах болно.