Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг 10 дугаар сарын 14-ний өдөр болсон ч 11 сарын 25-ныг хүртэл хойшлуулсан. Өнөөдөр 10 цагт Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ.