Говь-Алтай аймгийн ихэнх сумдын бэлчээр, тариалангийн талбайд гол хөнөөл учруулж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж Есөнбулаг сумын мэргэжлийн баг 2019 оны 11-р сарын 20-оос үүрэгт ажлаа эхлүүллээ.
Энэхүү ажилд Зоонозын өвчин судлалын төвөөс Д.Өсөхжаргал, Б.Гантулаг, Б.Батзаяа, Б.Алексей, Ц.Батмөнх, Н.Пагмадулам албан хаагчид оролцлоо.
Үлийн цагаан оготнотой энгийн механик болон микро биологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд Шинжлэх ухааны “Шим” ХХК-ний Бактобромадиолан бэлдмэлийг үлийн цагаан оготно их тархсан бүсэд хорт тэжээлийн урхи маягаар хордуулса тариаг цацаж таарсан байна.
Говь-Алтай аймгийн ЗӨСҮТ