Засгийн газрын хаалттай хуралдаанаар Тува, Хонконг дахь Ерөнхий консулыг томилжээ. Монгол Улсаас Бүгд найрамдах Тува улсад суух Ерөнхий консулаар Чимэдийн Ганболд, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар Г.Жаргалсайхан нарыг томилсон байна.

Чимэдийн Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах бол  Г.Жаргалсайхан нь УИХ-ын гишүүн Д.Оюунхорол өөрийн нөхөр юм.

Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар, Г.Жаргалсайхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын газрын даргаар ажиллаж байсан.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн