Хятад улс бол дэлхийн бараа эргэлтэд том үүрэгтэй оролцдог улс юм. Энэ улс жилд хэдэн тэрбум бараа, үйлчилгээ зарж борлуулж, худалдан авдаг. Тийм ч болохоор бүгдийг нь нарийн хянах боломжгүй. Энд хэдэн мянган нэгж сайн барааны хажуугаар чанаргүй, гологдол болсон бүтээгдэхүүнд хэдэн зуун мянгаараа бий. Тэр дундаа хүнсний бүтээгдэхүүнүүд дотор хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх саар бүтээгдэхүүнүүд маш олон. Тиймээс энэ удаад буу тулгасан байсан ч хүнсэндээ хэрэглээд хэрэггүй 7 бүтээгдэхүүнийг нь нэрлэж байна.
1.Сармис
Дэлхийн сармисны нийт зах зээлийн 80 хувийг Хятад дангаараа хангадаг. Эрдэмтдийн баталж байгаагаар хятад сармис пестицид, хүнд металл болон эрүүл мэндэд аюултай бусад бодисоор дүүрэн гэнэ. Энэ ногоог өөр улс руу илгээхийн өмнө хлорт норгодог нь барааны өнгө үзэмжийг удаан хугацаанд барих зорилготой.
2.Хар перец
Хамгийн түгээмэл амтлагчуудын нэг. Энэ амтлагчийг хямд болгохын тулд амархан нууж болох хольц нэмдэг. Үүнд цардуул, бүр шохой хүртэл ордог гэнэ.
3.Боловсруулсан мөөг
Давсалсан болон дарсан мөөгний ихэнх нь хятад гаралтай. Ийм мөөг хортой гэдэг яриа анх 2006 оноос гарсан юм. Бээжингийн ойролцоохон ургуулсан мөөгийг хүнсэндээ хэрэглэсний улмаас 16 хүн эмнэлэгт хэвтсэн тохиолдол ч гарсан. Хэргийн гол учир нь Хятадын зарим дүүрэгт агаарын бохирдлын түвшин өндөр байдагтай холбоотой.
4.Загас
Хятадаас авчирдаг загасанд өсөлтийн даавар, хүчтэй антибиотикууд өндөр тунгаар агуулагддаг. Үүнээс гадна ихэнх загасыг ус нь ихээр бохирдсон усанд санд үржүүлдэг байна.
5.Цоо байцай
Ихэнх фермерүүд байцандаа формальдегид цацаж, тээвэрлэлтийн ая даах болгодог. Ийм хүнсийг хэрэглэснээр арьс загатнах, хоол боловсруулах зам гэмтэх асуудалтай.
6.Ногоон вандуй
Хятадад 2005 оноос хуурамч вандуй үйлдвэрлэж эхэлжээ. Түүнийг шар буурцаг, ногоон будагч, метабисульфит натри хэмээх хортой консервантаар хийдэг. Сүүлийн бодис нь хорт хавдар үүсгэгч, бодисын солилцоо алдагдуулагч гээд хэрэглэхийг хориглосон юм. Ийм вандуйг чанахад амархан зөөлөрдөггүй, ус нь бүдэг ногоовтор өнгөтэй болдог.
7.Цагаан будаа
Хуурамчаар хийгддэг бас нэг бүтээгдэхүүн нь цагаан будаа. Төмсний цардуул дээр хуванцар хийж, зохих хэлбэр үүсгэнэ. Ийм будаа идэх нь гялгар уут идэж байгаатай адил зүйл юм. Тиймээс будааны хаяг шошгоо сайн уншаарай.
11 comments
Энэ бол худалдааны л нэг арга ядарсан арга. Хүний юмыг муулж өөрийн муу юмыг үнэд оруулах гэсэн увайгүй худалдаачдын бодож олсон заль мэх. Дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнийг Хятадын хаана ч хэрэглэж байгааг харж болно. Тэрбум хэдэн зуун сая хүн хэрэглээд үхээгүй хордоогүй бүтээгдэхүүнийг энд хортой гэж зарлаад сурталчлах нь хэсэг жудаггүй наймаачдын түрийвчээ түнтийлгэх арга.Иймэрхүү баталгаагүй хуурамч мэдээлэл тарааж ард түмний тархийг угаах нь хир шудрага юм гэдгийг л асуух юмсан.
Яг үнэн дээ.Энэ мэдээд уншаад мөнчиг баримжаагүй муучилж байна л гэж бодсон. Миний уие хятад оронд нилээд удаан хугацаагаар ажиллаж амьдрахдаа дээр дурдсан хүнсний бүтээгдэхүүнийг өдөр бүр л хоолондоо хэрлэж байлаа. Нэг ч удаа хордлого болж байсангүй ээ. Хятад улс хүн ам зүйн бодлогоор төрөлтөө хязгаарлаад байхад хүн амын өсөлт тэгтлээ буураагүйн дээр дундаж наслалт өссөөр 90-ээд оны дунд,сүүлчээр дундаж наслал 70 орчим байсан бол өнөөдөр 80 болсон. Дээр бичсэн шиг хортой бүтээгдэхүүн хэрэглэдэг бол мэдээж хүн амын өсөлт эрчимтэй саараад зогсохгүй ,дүндаж наслалт богиносох ёстой биздээ.Тэгэхээр гарцаагүй худал мэдээ болох нь нотлогдож байгаа биз.
Хятад улсад баталгаагүй хуурамч хүнс их байдаг учраас Хятад улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийд дээгүүр орнуудын тоонд ордог.
Худлаа, Хятадууд хавдраар өвчлах нь бага.
Хятад чанарын шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн байхыг огт үгүйсгэхгүй ч цар хүрээг нь хүн амын тоотой дүйцүүлбэл барга байхгүйтай адил. Манай 3-хан сая хүнээс хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрэлдэг нь хэд билээ дээ.Бүтээгдэхүүнээс нь чанар хангаагүй нь хичнээн байдаг билээ дээ гээд бодоод үз.Бүтээгдэхүүн үйлдбэрлэх гэхээсээ Хятад,Солонгос,Япон зэрэг орноос бүрэн боловруулсан бүтээгдэхүүн импортоор оруулж жижиглэн савлаж монголд үйлвэрлэв гэдэг биздээ. Болоогүй ээ сав,баглаа боодлыг нь хятадад захиалж хийлгэдэг гээд боддоо. Ийм байж гүтгэхьхарлуулах гэж оролдох мөн ч муухай хүмүүс юм доо, Вас явсан орондоо хулгай хийнээ үнэн хэцүү хүмүүс юм. Донгож саяхан Ветьнам улсад 6 монгол хүлай хиуж булайгаа тарив. Бусдыг үндэстэй үндэсгүй муучилж гүтгэж байхаар өөрсдөө эргэцүүлж бодох цаг болсон бус уу!!!
Bieneesee garsan otgoniig iddeggui adil hyatad hool, huns baival idej bolohgui zuil gej bodhoos argagui
Хятад хоолыг хэдхэн монголчууд идсэн идээгүй ав адилхаан.Нэг их хохироод сүйд болох юм огтоос байхгүй ээ. Хятадын хоол хийх урлаг дэлхийгээр нэг түгэн дэлгэрч танигдсан тул бид юу ч гэж гүтгээд харлуулж дийлэхгүй л дээ.Харин цөөхөн монголчууд бид харин бие биенээ гүтгэн доромжилж харлуулах шиг амархан гэж бодвол андуурал. Муулчихаад л амаа олох идэх нь монгол хүний муу,муухай чанар л даа
1,Сармисыг хлороор норгодог бол шал худлаа.Хлор бол амьсгал боогдуулдаг хорт хий.Шингэн ч хлор байна.Гэхдээ амархан ууршина.Шинжилгээгээр маш амархан илрүүлж болно.Хүнийг моментально алья гэвэл хлоржуулах биз Маш бага .хлороор бидний ундны усыг ариутгадаг
2,Хар перец хятадаас орж ирэхгүй оросоос орж ирдэг.Усанд хийхэд шохой гардаггүй
3,Байцаанд формальдегид цацахад хахуун амтагдаж үнэртэнэ.Ариутгалын формалин л гэсэн үг.Формалин цацвал маш махан бүтээгдэхүүн амархан хатдаг.Тэхдээ концентрац багатай байсан ч ийм л шинж чанартай.
4,Цагаан будааг ингэж дууриалгаж хийсэн бол хятад орны худалдааны нэр хүнд дэлхийд унана.өөрсдөө ч дотооддоо хуурамч бүтээгдэхүүнтэй хатуу тэмцдэг.Хэрэв ийм будаа байвал МХГ ын лабораторид шинжлүүлж үнэн зөв мэдээлэл өгч байх хэрэгтэй
ИЙМ КОММЕНТЫН ДАРГУУ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ЭДГЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГИЙН ДАГУУ МЭДЭЭЛЭЛ ХИЙХ ХЭРЭГТЭЙ.
Saihan burhiinmaa tom delguuruuden gehed buh buteegdehuunee bugdiin shalgaj avdag buten labortari bdag yum bnlee hervee iimerhuu yum ilervel shuud tsaaz bas mash ih undur tulbur toldog hen ch iim yumiig hiihiig husehgui harin gudamjind zarj bgaa yumnuudaas bolgoomjloh heregtei
Худлаа гээд бгаа нөхдүүд монгол хүн биш бх аа
худлаа мэдээлэл хятадууд өөрсдөө энэ бүтээгдэхүүнээ хэрэглэдэг хорт хавдрын өвчлөл бага дундаж наслалт 80 аас дээш болж байгаа