Updown.mn сайт нь уншигчид даа зориулан “Нийгмийн сэтгэл зүй” булангаар мэдээлэл хүргэдэг билээ. Өнөөдөр бид Сэтгэцийн өвчин гэж юу болох, үүнд яагаад анхаарал хандуулах ёстой талаар бэлтгэсэн мэдээллээ хүргэж байна.
Сэтгэцийн өвчин нь тухайн хүний сэтгэл хөдлөл бодол буюу зан үйлд нөлөөлөн уламжлалт итгэл үнэмшил бие хүний зан чанарыг алдагдуулж өөрийнх нь болон гэр бүлийн амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг өвчин юм.
Бүгд сэтгэцийн өвчинд нэрвэгдэж болно
Насанд хүрсэн таван хүний нэг нь амьдралынхаа явцад сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай учирдаг гэж тооцоо гарсан байдаг. Энэ нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд хэчнээн дэлгэрсэн байгааг харуулж байна. Хэн нь ч гэсэн сэтгэцийн эрүүл мэндийн асуудлаас болж шаналж болно.
Сэтгэцийн өвчнүүд нийгмийн эрүүл мэндэд их дарамт үзүүлдэг
Дэлхийн бараг бүх өнцөг буланд байдаг эрүүл мэндийн төвүүдэд явуулсан судалгааны дүн нь тэнд үйлчлүүлж буй бүх насанд хүрэгсдийн 40 хувь нь ямар нэгэн сэтгэцийн өвчнөөс болж шаналдгийг харуулж байна. Хот, дүүрэг, хорооны эмнэлгийн үйлчилгээ авч буй хүмүүсийн ихэнх нь “Сэтгэц биеийн” буюу өөрөөр нэрлэж болох биемахбодийн тодорхой бус зовиураар ирж ханддаг. Энэ хүмүүсийн ихэнх нь жинхэнээсээ сэтгэцийн өвчтэй байдаг.
Сэтгэцийн өвчнүүд хөдөлмөрийн чадварыг маш их алдагдуулдаг
Сэтгэцийн өвчнүүд бие мах бодийн өвчнийг бодвол арай хөнгөн байдаг гэсэн түгээмэл ойлголт байдаг ч гэсэн тэд үнэндээ маш хүнд хөдөлмөрийн чадвар алдагдуулдаг. Эдгээр нь мөн амиа хорлох буюу осол гэмтлийн улмаас үхэлд хүргэх магадлалтай. Зарим хүмүүс сэтгэцийн өвчнөөс гадна биемахбодийн өвчнөөр давхар өвчилж байдаг бөгөөд ингэснээр сэтгэцийн өвчин нь биемахбодийн өвчнийг улам хүндрүүлж болно.
Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ шаардлага хангахгүй байна
Ихэнх улс орнуудад сэтгэц гэм судлалын эмч, сэтгэл зүйч, сэтгэцийн эрүүл мэндийн бусад мэргэжилтнүүд маш их дутагдалтай байдаг. Эдгээр мэргэжилтнүүд сэтгэцийн маш хүнд эмгэгүүд /солиорол/-тэй хүмүүсийг эмчлэхэд ихэнх цагаа зарцуулдаг. Энэ төрлийн эмгэгүүд ховор байдаг боловч энгийн хүмүүс үүнийг л сэтгэцийн өвчтэй холбож ойлгодог. Илүү түгээмэл сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай, тухайлбал сэтгэл гутрал буюу архинд донтох өвчтэй хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээс зөвлөгөө авахаар ирэхгүй. Тэгэхээр анхдагч төвшинд тусламж үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн ажилтнууд эдгээр өвчнийг эмчлэх хамгийн их боломжтой байдаг аж.
Сэтгэцийн эрүүл мэндэд юу нөлөөлж байна вэ?
Дэлхийн олон нийгэмд эдийн засаг, нийгмийн эрс өөрчлөлтүүд явагдаж байна. Хурдацтай хөгжил, хотжилт, дотоод цагаачлал, орлогын төвшний зөрөө ихсэх, ажилгүйдэл ба хүчирхийллийн төвшин өсч байгаагийн үр дүнд нийгэм хамт олны нийгмийн бүтэц өөрчлөгдөж байна. Эдгээр хүчин зүйлүүд сэтгэцийн эрүүл мэндийг доройтуулахад нөлөөлж байна.
Сэтгэцийн өвчин ад үзэгдэхэд хүргэдэг
Сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүсийн ихэнх нь үүнийг хэзээ ч хүнд хэлэхгүй. Нийгэм хамт олон, гэр бүлийнхэн сэтгэцийн өвчтэй хүмүүсийг ялгаварлан гадуурхах нь элбэг байдаг. Мөн эрүүл мэндийн ажилтнууд ч тэдэнд өрөвдөн хайрлах сэтгэлээр ханддаггүй.
Сэтгэцийн өвчнийг энгийн, харьцангуй хямд төсөр аргаар эмчилж болно
Зарим сэтгэцийн өвчнийг “эмчилж” болдоггүй гэдэг нь үнэн. Гэхдээ хорт хавдар, чихрийн шижин, цусны даралт ихсэх, хэрлэгт үений үрэвсэл зэрэг биемахбодийн өвчнүүдийг бас эмчилж болдоггүй. Гэвч ийм өвчтэй хүмүүсийн амьдралын чанарыг сайжруулж болдогтой адил сэтгэцийн өвчнийг ч бас хөнгөвчилж болдог байна.
Дараагийн удаа бид Сэтгэцийн өвчин илрэх шинж тэмдгүүдийг хүргэх болно.
Бэлтгэсэн: Н.Батаа
5 comments
Бусад орнуудын сэтгэцийн эмгэгтэй хүмүүст хүргэх эмчилгээ, үйлчилгээ маш өндөр түвшинд хүрсэн байна. Иймд маш яаралтай орчин үеийн, гаж нөлөө. багатай шинэ эмнүүдийг бүгдийг нь оруулж ирэх хэрэгтэй байна! Жишээ нь, солиан амисульприд) гэж эм байна. Үүнийг үндсэн эмтэй хавсран хэрэглэхэд өвчтөн сэтгэл гутрал, тэнэгрэлд орохгүй маш сайн илааршдаг клиникийн судалгаанууд хийгдээд дэлхий даяар хэрэглэж байхад манайд л байхгүй байх жишээтэй. Ядаж зөвшөөрөгдөх эмийн жагсаалтандаа оруулаад бага хэмжээгээр ч гэсэн оруулж ирээч дээ! Ийм төрлийн эм танг хил гаалиар нууж оруулж ирэх боломжгүй учраас ядаж эмийн хангалт, нэр төрөл сайн баймаар байна ш дээ. . ЭМЯ үүнийг онцгойлон анхаарахгүй бол Шар хадны эмнэлэгт одоо хэрэглэж байгаа эмнүүд үнэхээрийн шаардлага хангахгүй байна. Гаж нөлөөтэй ихтэй эдгээр эмнүүд эдгээх биш улам солиоруулдаг, яваандаа тэнэгрэлд оруулдаг. Тиймээс өвчтөн ч, ар гэрийнхэн ч эмнэлгийн үйлчилгээ авахаас айж байна. 2. шар хадны эмнэлгийн өргөтгөлийг уг нь сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийнхээ нөхцлийг сайжруулах, сэргээн засах үйлчилгээг идэвхижүүлэх зорилгоор барьсан баймаар. Гэтэл одоо тэнд ядаргаа, архины тасаг нэртэй дарга нарын, арын хаалганы хүмүүсийн алжаал тайлах эмнэлэг болчоод байна. Үндсэн өвчтөнүүдээ анхаар л даа! 3. клиникийн сэтгэл засалч, нийгмийн ажитнуудаа бэлтгээч ээ! Бүлгийн болон ганцаарчилсан сэтгэл засал, хөдөлмөр, арт эмчилгээ гээд.. ийм хүмүүст зориулсан маш их үйлчилгээ байдаг. ҮҮнийгээ хийгээч ээ! Эмч, туслах ажилтнуудаа сургаж дадлагажуулаач ээ. Эмгэгтэй хүмүүсийн ар гэр хэнд хандах, юу хийхээ мэдэхгүй үнэхээрийн хэцүү байна.
Насанцэнгэл гэж хувийн эрх ашгаа эрхэм болгосон товариц юу ч хийхгүй юм.Аль дээр үед л Оросоос оруулж ирж үнэгүй өгдөг байсан галопридал гэдэг эмээ тараагаад л бол оо,тэр нь гаж нөлөө ихтэй таталт өгдөг тэнэгрэлд хүргэдэг.Дэлхий дахинд энэ өвчний эмчилгээ шинээр гарсаар л бна,манайд тэрийг хэрэглэх хэрэгжүүлэх талаар юу ч хийхгүй бна.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг илүү ажил хэрэгч зарчимч шударга хгний төлөө сэтгэлтэй залуу хүнээр удирдуулах хэрэгтэй.
Насанцэнгэл гэж хувийн эрх ашгаа эрхэм болгосон товариц юу ч хийхгүй юм.Аль дээр үед л Оросоос оруулж ирж үнэгүй өгдөг байсан галопридал гэдэг эмээ тараагаад л бол оо,тэр нь гаж нөлөө ихтэй таталт өгдөг тэнэгрэлд хүргэдэг.Дэлхий дахинд энэ өвчний эмчилгээ шинээр гарсаар л бна,манайд тэрийг хэрэглэх хэрэгжүүлэх талаар юу ч хийхгүй бна.Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг илүү ажил хэрэгч зарчимч шударга хгний төлөө сэтгэлтэй залуу хүнээр удирдуулах хэрэгтэй.
solongos drama uzeheer neeh daramttai. er n so humuusiin tsarai harahaar neeh daramttai. tiim huiten zevuun jihuudes tormoor humuus.,
UZEHEE BOLICHIHOOCH EE