2019-11-15 13:301min00

Эрдэнэт- Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо

bagon

Эрдэнэтээс Улаанбаатарын чиглэлд зорчих галт тэрэг 21 цаг 30 минутад хөдлөх буюу өвлийн цагийн хуваарьт шилжлээ.

Өмнө нь 18 цаг 35 минутаас зорчдог байсан нь иргэдэд багагүй хүндрэл учруулдаг байсан аж. Учир нь оройн 18 цагт явсан галт тэрэг маргааш өглөөнийхөө 5 цаг 55 минутад Улаанбаатар хотод очдог байжээ. Иймд иргэд цагийн хуваарьт өөрчлөлт оруулахыг удаа дараа хүссэний дагуу “Улаанбаатар төмөр зам” ХНН Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний хуваарийг энэ сарын хоёрноос өвлийн цагийн хуваарьт шилжүүлсэн байна. Ингэснээр орой 21 цаг 30 минутад Эрдэнэтээс хөдөлсөн галт тэрэг маргааш өглөөнийхөө 7 цаг 55 минутад Улаанбаатар хотод очно гэсэн үг юм

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй