АНУ, Туркийн удирдагчид уулзана

2019-11-07 10:241min0
5

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Туркийн төрийн тэргүүн Тайип Эрдогантай утсаар ярьсан тухайгаа мэдээлжээ. Тэрээр түүнтэй энэ сарын 13-нд Вашингтон хотноо уулзахаар болсон байна.

“Туркийн Ерөнхийлөгчтэй утсаар сайхан яриа өрнүүлэв. Тэрбээр Сирийн мөргөлдөөний үеэр зугтсан хэмээгдэж байсан, террорист Абу Бакра аль-Багдадигийн эхнэр, эгч зэрэг “Лалын улс”-ын олон террористыг баривчилсан гэж хэллээ. Мөн Сиритэй залгаа Туркийн хилийн асуудлыг, терроризмыг үндсээр нь устгах, курдуудтай дайсагнах явдлыг зогсоох болон бусад олон асуудлыг хэлэлцсэн. Арваннэгдүгээр сарын 13-ны лхагва гарагт Ерөнхийлөгч Эрдогантай Цагаан ордонд хийх уулзалтыг тэсэн ядан хүлээж байна” гэж Д.Трамп “Twitter” хуудсандаа бичжээ.

Эх сурвалж: ТАСС

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй