Одоогоос 100 гаруй жилийн өмнө Шведийн Монголч эрдэмтэн Ойсон дэлхийн хамгийн хурдан бичгээр “Монгол бичиг”-ийг нэрлэж байжээ. Мөн бичихэд газрын татах хүч нөлөөлдөг хэмээн хэлсэн байна. Монголын аль ч угсаатан, ястан монгол бичгийг өөр өөрийнхөө аялгаар уншдаг нь монгол үндэстэн бичиг үсгээрээ нэгдэх төрийн их бодлого болж байжээ.
Монголчууд анх VIII зууны үед Уйгаруудаас энэ бичгийг авахад ердөө 13 гийгүүлэгч, ганц эгшигтэй байжээ. Манайхан XIV зуун гэхэд авиагаа нэмсээр 123 үе, үсэгтэй өөрсдийн бичиг болгосноор өдгөө босоо бичигтэй дэлхийн ганц үндэстэн болсон байна. Үндэсний эх өв соёл болсон төрөлх хэл, монгол бичгээрээ бид хоосон бахархахаас илүү яагаад бахархах хэрэгтэй вэ гэдгээ мэдэх нь чухал юм.