ОББҮХ-ноос агаарын чанарыг сайжруулах бүсийн 16 цэцэрлэг, сургуулийн нам даралтын зуухыг монгол эрдэмтдийн бүтээсэн цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солих ажил хийгдэж сургууль, цэцэрлэгүүд нам даралтын зуухаа хэрэглээнээс халаад байна.
Өнөөдөр гэхэд л /2019.11.01/ Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 219-р цэцэрлэг, 135-р сургуулийн цогцолборын нам даралтын зуухыг цахилгаан бага хэрэглэдэг бойлуураар солилоо.
Ингэснээр хүүхэд, багачуудын эрүүл, таатай орчинд сурч боловсрох боломж бүрдэж тухайн орчинд өмнөх жилүүдэд галлагааны улмаас үүсэж байсан агаар, орчны бохирдол үгүй болжээ.