Саяхан Лондоны байгалийн түүхийн музейн цуглуулгыг судлах явцад илрүүлсэн нэгэн шинэ төрлийн цохонд Шведийн экологийн хөдөлгөөний идэвхтэн Грета Тунберг охины нэрийг өгчээ. Өдөт далавчит төрлийн жижигхэн цох нүдгүй, далавчгүй ч урт эвэртэй, тэр нь Тунбергийн үстэй төстэй учир Nelloptodes greate гэдэг нэртэй болсон аж.
Шинэ нэрийн музейн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Майкл Дарби сонгожээ. Тэрбээр Британийн байгуль хамгаалагч Уильям Блокийг 1965 онд Кенид судалгаа хийхдээ цуглуулсан хөрс, навчны дээжийг судлах явцдаа энэхүү судлагдаагүй цохыг олсон гэнэ. Блок нь 1978 онд энэ цуглуулгаа Байгалийн түүхийн музейд шилжүүлсэн юм.
Эх сурвалж: unilad.co.uk