УИХ-ын гишүүн 500 сая төгрөгөөр марк худалдан авсан тухай мэдээлэл жиргээгээр цацагджээ. Үүнийг УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн гаргаж тавьсан ба тэрээр хэн гэдэг түшээ ийн баярхасныг мэдэхийг хүссэнээр түүний жиргээ олны анхааралд өртөж эхэллээ.
Хэдийгээр тодорхой оноосон нэр дурдаагүй ч хагас тэрбум төгрөгөөр марк худалдаж авсан гишүүнийг хамтдаа хөтлөлцөн хэвлэлийн хурал зохион байгуулдаг, дуулиант асуудлыг дэвэргэдэг гэсэн шүүмжлэлд өртдөг Т.Аюурсайхан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Ж.Батзандан нарын нэг гэж зарим эх сурвалж тодотгосон байна.
Марк цуглуулна гэдэг бол хувь хүний хобби. Гэхдээ төсвийн цалин хардаг, сардаа сая гаруй төгрөгийн цалин авдаг УИХ-ын гишүүний хувьд бол марканд зарцуулсан мөнгө нь хэтэрхий их юм. Тэгвэл марк худалдан авах санхүүгийн эх үүсвэрийг тэр гишүүн хаанаас олж авсан бэ гэдэг нь ч өөрөө сонирхол татсан асуудал.
Одоогийн УИХ дотроос марк сонирхон цуглуулдаг хүнийг олоход тийм ч төөрөлдөхөөр зүйл биш буй за. Тэгэхээр 500 сая төгрөгийн маркыг хэн худалдаж авсан нь тун удахгүй тодорхой болох биз ээ.