Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас ерөнхий боловсролын сургуулиудыг энэ жил Halloween буюу “Сүнсний баяр” тэмдэглэхийг хоригложээ. Учир нь тус яаманд энэ баярын талаар зарим эцэг, эхчүүд гомдол ирүүлсэн байна. Тэдний үзэж буйгаар уг баяр хүүхдэд ямар нэгэн ач холбогдолгүй зүйлд тусгай өмсгөл шаардаж, мөнгө татаж байгаа аж.
Энэ талаар БСШУСЯ-наас мэдэгдэхдээ “Сүнсний баяр”-ыг сургуулийн түвшинд зохион байгуулалттайгаар тэмлэглэхгүй байх чиглэлийг өнгөрсөн онд өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудад өгсөн. Энэхүү чиглэл хүчинтэй хэвээр бөгөөд дагаж мөрдөхийг сануулж байна” гэжээ.