Амбра бол кашалот буюу шүдэт халимны хоол боловсруулах замд үүсдэг лав хэлбэрт хатуу бодис юм.
Тайландын 55 настай нэгэн загасчин далайн эргээс юу нь мэдэгдэхгүй шар өнгөтэй том зүйл олоод хадгалсан нь түүний баяжих замыг нээжээ. Энэ зүйл нь амбра буюу халимны бөөлжис байсан гэнэ. Загасчны олсон бөөлжисний хэмжээ 14 фунт буюу зургаа орчим килограмм жинтэй бөгөөд 320 орчим мянган ам.долларын үнэд хүрэх юм байна.
Тэрбээр амбаартаа бүтэн жил хадгалсны эцэст мэргэжилтнүүд, төр засаг ханджээ. Өдөрт 400 батын мөнгө олдог энэ загасчин эхлээд хатуу шавар шиг зүйлийг найзуудаасаа асуухад халимны бөөлжис байж магадгүй гэсэн ч баталж чадаагүй байна.
“Манай гурван ч хөрш дээж авч яваад ямар ч үр дүнд хүрээгүй гэж хэлж байсан” хэмээжээ. Ингээд мань өөрөө төр засагт хандаж, шинжээчид гэрт нь ирж судалсны эцэст энэ олдворын 80 гаруй хувь нь амбра буюу халимны бөөлжис гэдэг нь тогтоогджээ.
“Би үнэнийг мэдэхийн тулд төр засаг хандсан юм. Харин одоо энэ бол халимны бөөлжис гэдгийг мэдсэн болохоор зарна” гэж загасчин хэлжээ.
Амбра гэдэг нь шүдэт халимны төрөл болох кашалотын хоол боловсруулах замд үүсдэг лавтай төстэй хатуу бодис юм. Үүнийг үнэртний үйлдвэрт үнэр зохицуулагчаар ашигладгаас гадна уламжлалт анагаах ухаанд хэрэглэдэг. Өнөө үед бараг бүх амбраг үнэртний фирмүүд үнэтэй сүрчиг үйлдвэрлэхдээ ашиглахаар худалдан авчээ.
Амбра нь шинэдээ зөөлөндүү, мөн хар өнгөтэй, эвгүй үнэртэй зүйл байдаг аж. Харин далайн ус, гэрлийн үйлчлэлээр цайж хатуураад үнэр нь нялуун, тансаг болдог байна.
1 comment
Төр засаг гээд байхийн улсдаа юм байхдаа