Их Британийн эрдэмтэд хөдөлгөөнгүй, суугаа ажил ямар аюултай, хор уршигтай болохыг хүн бүрт бодитоор үзүүлэхээр хүний тосон баримал бүтээжээ. Туршилтад Европын холбооны улс орнуудад доод тал нь 20 жил оффисын ажил эрхэлсэн, эрүүл мэндээрээ ямар нэгэн байдлаар хохирсон хэдэн мянган ажилтан хамрагдсан байна. Тэдний мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст эмэгтэй модель бүтээж, түүндээ Эмма хэмээх нэр хайрласан аж.
Эмма оффисын ажилтнуудад тохиолддог бүхий л өвчнийг өөртөө тусгажээ. Тухайлбал:
-Арьс эрүүл бус, өнгө муутай болох
-Биеийн жин нэмэгдэх
-Булчингийн өлсгөлөн
-Нүд загатнадаг болох
-Хөлийн венийн судас бүдүүрэх
-Тууралт, бугуй хавдах
-Нуруу муруйж бөгтийх
Эцэст нь эрдэмтэд сууж удаан ажиллахаар нөхцөлд үе үе босож, биеийн тамирын дасгал хийж, Эмма шиг болохоос сэргийлэхийг зөвлөжээ.
Эх сурвалж: Yandex.ru