“Underground” –ийг сонгох шалтгаан

Их хотын иргэн таны чөлөөт цагаа өнгөрүүлэх, амгалан тансаг орчинд ажлын стрессээ тайлж, тухлах цоо шинэ орчин үүд хаалгаа нээлээ.  “Home plaza” худалдааны төв өнгөрөөд Маршлын гүүр явах зам дагуу байрлах энэ газар бол “Underground” VIP караоке юм. Үйлчлүүлэгчийнхээ тав тух, сэтгэл ханамжийг 100 хувь тооцоолон байгуулсан учраас өрөө тасалгаа бүр нь танд өөр өөр таатай мэдрэмжийг өгөх болно.  “JBL” брэндийн өсгөгчтэй караокед мэргэжлийн дуучин мэт тайзтай VIP өрөө сонгон дуулна гэвэл гоё уу. Тэгвэл энэ боломжийг танд “Underground” VIP караоке олгож байна.

Хөгжмийн дуугаралт, тансаг цэвэрхэн орчин, найрсаг соёлтой   үйлчилгээ   гээд таны тавих бүх шалгуурт “Underground” VIP караоке тэнцэнэ. Мөн үйлчлүүлэгчийнхээ эрүүл ахуйг хангах үүднээс Микрофоноо эмнэлгийн тоног төхөөрөмж ариутгагч машинд хийж ариутгадаг. Тиймээс ариун цэвэр тал дээр ч та санаа зовох асуудалгүй юм. Өрөөний хувьд 6 төрлийн сонголттой. Япон үндэсний хэв маягийг даавуун хэвлэлээр урласан онцгой мэдрэмж төрүүлэх тав тухтай өрөө, таны бизнесийн харилцааг өргөжүүлж амин яриа өрнүүлэх боломжтой зөвхөн дуулахгүй төгөлдөр хуур, гитар хөгжимтэй амьд тоглолт ч хийж болохоор тайзны босоо микрофонтой тохилог VIP өрөө, намрын сэрүү орсон энэ өдрүүдэд сэтгэлийг тань сэргээж зуны тансаг байгальд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх ногоон төглөн өрөө, эмх цэгц, цэвэр цэмцэгэр байдлыг эрхэмлэгч танд зориулсан цасан цагаан өрөө гээд сонголт олон. Өрөө бүрт ажиллаж байгаа үнэрийн системээс “Wite tea”-ны анхилам үнэр үнэртэж, Герман, Америк сайн чанарын дарснаас шимтэн хамт олон, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ тухтай тохилог орчинд дуулж, ярьж оройг сайхан өнгөрүүлэх боломжтой.

                                                                                                                        Тав тухтай орчин, тансаг цэвэрхэн өрөө тасалгаанаас гадна мэргэжлийн тогоочийн амттай хоолоор шөнийн 02 цаг хүртэл үйлчилнэ. Үйлчилгээний газрын хамгийн чухал шалгуурт яах аргагүй ордог эрүүл ахуйн шаардлагыг “Underground” VIP караоке бүрэн хангасан. Амт чанар сайтай шинэ бүтээгдэхүүнээр таны захиалсан зоогыг бэлтгэж байна. Үйлчлүүлэгчийнхээ сэтгэл ханамжийг улам бататгаж тав тух аюулгүй байдлыг хангах үүднээс автомат түгжээтэй шүүгээнүүдийг суурилуулсан байна. Та өөрийн биед авч яваа үнэ бүхий зүйлсээ хадгалуулах мөн ууж байсан зүйлээ дуусаагүй бол шүүгээнд хийн хадгалж болно. Шүүгээ бүр USB-тэй тул та утасаа ч цэнэглэнгээ дуулж баярлах бүрэн боломжтой. Их хотын иргэн таны зочлох, тав тухтай, цэвэр цэмцэгэр орчныг бүрдүүлсэн “Underground” VIP караоке эрхэм үйлчлүүлэгч таныг урьж байна. Өдөр бүр орой 17:00 цагаас шөнийн 03:00 цаг хүртэл ажиллана.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7739-0707, 9111-0634 дугаарын утаснаас аваарай

Хаяг: ХУД, “International school”-ээс Маршалын гүүр явах зам дагуу “Суруга” төвийн В1 давхарт байрлаж байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн