2019-10-25 10:341min03

Дуучин Б. Амархүү мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл түүж бусдад худалдсан тогтоогджээ

4

ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид 2019 оны есдүгээр сарын 20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байдаг. Тэрбээр өөрийн эзэмшлийн авто машиндаа хар тамхи хэрэглэж байхдаа үйлдэл дээрээ баригдсан юм.

Харин саяхан Б.Амархүүд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Улмаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Дуучин Б.Амархүүг бусдад мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг бэлтгэж, бусдад худалдсан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ. Энэ талаар прокурорын байгууллагаас тодруулахад “Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл түүж бэлтгэсэн, бусдад худалдсан гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдсэн” гэлээ.

3 сэтгэгдэлтэй

  • Jiriin irgen

    2019-10-25 12:03 at 12:03

    Zarj bsan bol buur yliig ni hundruul. Aimshigtai gedgiig ni medseer bj zarj borluuldag ni yaj bgaan muu mal

    Хариулах

  • Mongol

    2019-10-25 22:37 at 22:37

    ene mongoliin irgen bish bsan ymaa amarhvv

    Хариулах

  • Nnnn

    2019-10-25 22:43 at 22:43

    Teneg zaluu ve. Yu dutsan gej ingedeg bna. Huuli zorchson bol hariutslagaa huleeh l bolj dee.

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй