Намар болоход олон хүн унасан навчсыг хамж шатаадаг билээ. Гэвч энэ нь аюултай гэдгийг тэр бүр мэдэхгүй. Гэтэл энэ нь бидний эрүүл мэндэд тун ноцтой аюул учруулдаг байна.
Оросын экологич Светлана Берзина “Унасан навчсыг шатаахад агаар мандалд цацагдаж буй хаягдал нь тамхи татсанаас 350 дахин аюултай” гэж мэдэгджээ. Тэгвэл юугаараа аюултай болохыг тогтооё.
Унасан навчсыг шатаах үед навч чийгтэй байвал уугидаг. Энэ бол угаарын хий юм. Үүнээс гадна бензопирен хэмээх канцероген үүсгэдэг. Энэ нь хавдрын өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.
Түүнчлэн нэг тонн хог шатаахад 30 кг маш аюултай химийн бодис үүсдэг. Энэ бодис цаг агаарын тохирох нөхцөл үгүй бол хаашаа ч алга болдоггүй. Өөрөөр хэлбэл энэ нэгдэл шууд хөрсөнд нэвчиж, газар, усыг бохирдуулдаг гэсэн үг.
Тамхины хор хөнөөлийг бид бүгд мэднэ. Гэхдээ навчис шатааж байгаа савны дэргэд зогсож, энэ агаараар нь амьсгалбал 350 дахин дор юм байна.
Эх сурвалж: lifter.com.ua