Японы эзэн хааныг сэнтийд заларсныг тунхаглах төрийн ёслолд оролцсон Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр эх орондоо ирнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг энэ ондоо багтаан ОХУ-д айлчилна гэсэн мэдээллийг Гадаад харилцааны яам өгчээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсад айлчлал хийхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг тус улсад айлчлахыг урьжээ. Айлчлалыг энэ онд багтааж зохион байгуулах тал дээр хоёр улсын Гадаад харилцааны яам ажиллаж эхэлсэн гэж эх сурвалж мэдээлжээ.