Нийслэлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороонд байранд гал гарч байна гэсэн дуудлага 2019.10.21-ний өдрийн 14:00 цагт Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 1 км замыг туулан 14:02 цагт очиж цахилгаан тогоо залгаж орхисон байсныг зөөврийн ус ашиглан унтраажээ.
Галаас иргэн Т /83 настай, эрэгтэй/ Т /22 настай, эрэгтэй/ нарыг аварч гарган Нийслэлийн түргэн тусламжийн төвд хүлээлгэн өгсөн байна.