“Дэндэвийн Пүрэвдорж сан”-гаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын иргэдтэй хамтарч “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойг зохион байгуулжээ. Ойн хүрээндээ Баянхонгор аймгийн Шинэжинст суманд “Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөг босгосон байна.
Хөшөөний нээлтийн арга хэмжээнд Төрийн соёрхолт, яруу найрагч Дамбын Төрбат, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Норовын Гантулга нарын зохиолч яруу найрагчид, Д.Пүрэвдорж агсны үр хүүхдүүд болон зохиолын гол дүр Шинэжинст сумын малчин А.Сүхбат, сум орон нутгийн удирдлага, иргэд оролцсон аж.
Монголын зохиол бүтээл, шүлэг яруу найрагт үлэмж томоохон байр суурийг эзэлдэг их зохиолчийн эрхэм бүтээл ийнхүү үеийн үед эх орон ард түмнийхээ дунд гэрэлт хөшөө болон мөнхөрлөө.
“Сэгс цагаан богд” найраглалын гэрэлт хөшөөнд найраглалын хэсгээс сийлж мөнхөлжээ.