СЭМҮТ: Миний хүүхдийн нүд могойн нүд шиг харагддаг, би хүүгээсээ айгаад байна

Мансууруулах төрлийн бодис. Энэ бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон нь цагдаагийн байгууллагыг төдийгүй иргэдийн санааг зовоож байна. Мансруулах бодис айл өрхийн хаалгыг тогшиж, хүүг чинь, охиныг чинь хулгайлахад ойрхон байна. Энэ аюулаас үр хүүхдээ, найз нөхдөө, хань ижлээ хэрхэн хамгаалах вэ гэдэг асуултын хариуд зөв өнцөгтэй шийдэл бодож олох хэрэгтэй болжээ.

Хар тамхийг анагаахын ямар ч шалтгаагүйгээр хэрэглэх нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, согтууруулах ундааны нэгэн адил донтуулах хамаарал үүсгэдэг гэдгийг сэтгэцийн эрүүл мэндийн салбарынхан тайлбарлаж байна. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн хэрэглээ ихэссэнтэй холбоотойгоор Монголд ганцхан Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв ч ачаалалтай ажиллах болжээ.

Залуучууд энэ төрлийн бодисыг яагаад хэрэглэдэг болсоноо эмчид хэрхэн тайлбарладаг вэ. Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг хэрхэн таних вэ гэх мэт асуудлын талаар СЭМҮТ-ийн Стратеги төлөвлөлт, хүний нөөцийн хөгжил эрхэлсэн дэд захирал, Клиникийн профессор, Удирдахуйн ухааны магистр О.Баатаржавын ярьсныг хүргэе.

О.Баатаржав: Донтох төрлийн зүйл хэрэглэж байгаад манайд эмнэлэгт ирсэн хүмүүс эхэндээ үнэнээ хэлдэггүй. Би нэг л удаа хэрэглэсэн, ганц нэг л удаа сорсон. Тэгэхэд цагдаа бариад авчихсан. Бусдыг нь барихгүй байж намайг л барьсан гэх мэт  90 хувь нь худлаа хэлдэг. Гэхдээ энэ хүн нэг удаа хэрэглэсэн хүн үү, нэлээн хэдэн удаа хэрэглэсэн хүн үү гэдгийг бид ялгаж танихад амархан байдаг. Тэднийг бие эрхтэний доройтолд орж, турж эцсэн, арьс нь гуужиж, уруул нь омголтон, үс нь унасан гэх мэтээр шинж тэмдгээр таньж болно. Яагаад энэ төрлийн бодисыг хэрэглэж, өөрийгөө, өөрийнхөө эрүүл мэнд, ирээдүйг харлуулсан тухайгаа ярьсан таван тохиолдлыг хэлье. Гол нь залуучуудад энэ бол сайн зүйл огт биш гэдгийг ойлгуулах үүднээс, эмчийн хувиар хэлж байгааг ойлгоорой. Тэдний нэрийг дэлгэрэнгүй хэлэх боломжгүй.

18 настай эмэгтэй: Анх саваагүйтэж нэг удаа хэрэглэсэн. Тэгээд ахин хэрэглэхийг хүссэн. Аав ээж нь салсан учраас хайр халамжаар дутсан. Ар гэрийн хараа хяналт суларсан учраас 15 настайгаасаа өвс татсан. Найзууд гэх 7, 8 охин нийлж хэрэглэдэг байсан гэж ярьсан энэ хүн манай эмнэлэгт ирэхдээ 39 кг болтлоо турж, туйлдатлаа ядаргаанд орсон байсан. Барьсан тавьсан зүйлсээ дорхноо мартдаг болсон энэ охин 10 хоног эмчлүүлээд буцаад 10 кг жин нэмсэн. Тэр охин хэлэхдээ миний эргэн тойрны хүмүүс хэрэглэдэг болохоор би гарч чадахгүй. Тэгээд ч өвс татдаггүй хүн эрүүлээр сэтгэдэггүй мангар хүмүүс шиг санагддаг гэсэн.

16 настай эрэгтэй:  Хөдөө орон нутгаас газанд донтоод гүн хордлогын байдалтай ирээд хоёр хонож байгаа хүү бий. Тухайн хүүхдийн хувьд хөдөө мал малладаг. Бэлчээр дээр уйддаг учраас жилийн өмнөөс газ болон бензин үнэрлэж мансуурч эхэлсэн байгаа юм. Одоогоор хордлого тайлах эмчилгээ хийгдэж байна.

16 настай эмэгтэй: Арван жилийн сурагч. Тэр охин “нойрны эм, ханиадны эм” зэрэг эмийн санд худалдаалагддаг эмнээс 10-20 ширхэгээр нь ууж мансуурдаг гэж байгаа юм. Энэ хүүхэд манайд хордлого, донтолтын байдалтай биш зүгээр үзүүлэхээр ирсэн. Мөн /нэр хэлэх боломжгүй/ арван жилийн сурагчид гар ариутгадаг бодис хэрэглэж мансуурдаг тухай хэлж байсан.

20 настай эрэгтэй: Энэ тохиолдол одоогоос хоёр жилийн өмнөх жишээ. Гурван жилийн турш өвс хэрэглэсэн тэрэндээ гүн донтсон 20 настай залуу ирсэн. Өөрөө ярихдаа: Ямар ч амьдралын зорилго идэвхигүй болсон. Байнгын айдастай, ядаргаанд орсон. Орлогогүй учраас ямар нэг аргаар мөнгө олохын тулд хулгай хийхээс эхлээд олон муу үйлдэл хийж үзсэн гэж байгаа юм. Тухайн хүүхэд шүүхээс гурван жилийн хорих ял авч нэг жил суугаад тэнсэнтэй байх хугацаандаа ахин хэрэглээд, баригдаад ирж байсан.

21 настай эрэгтэй: Энэ залууг анх ээж нь манай эмнэлэгт авчирч өгсөн. Ээж нь ярихдаа: Миний хүүхдийн нүд могойн нүд шиг харагддаг. Бас хүн танихаа больчихдог. Би хүүгээсээ айгаад байна гэсэн. Тэр хүүгийн нүд ус гүйлгэнэсэн, хүүхэн хараанд нь өөрчлөлт орсон байдалтай байсан. Энэ донтогч өөрөө орлогогүй учраас нийлүүлэгчдээс борлуулж өгөхөөр авч өөрийнхөө хэрэгцээг хангадаг байсан. Борлуулахдаа найз нөхдөө уруу татах, хүнтэй гэнэт танилцаж нөхөрлөөд уруу татах гэх мэтээр зардаг байснаа хэлсэн.

Мансууруулах бодисын хор хөнөөл, тулгардаг асуудлууд…

Сэтгэцийн эрүүл мэндийн асуудал: Мансууруулах бодис тархинд нөлөөлснөөс болж хүн цочромтгой гутранги байдалтай болдог. Зарим бодисууд хүнийг сэрдэмтгий, ухаан санаа нь самуурамтгай болгодог.

Биеийн эрүүл мэндийн асуудал: Хар тамхийг ямар замаар хэрэглэж мансуурснаас үүдэн гарна. Хар тамхийг татаж хэрэглэх нь амьсгалын замд болон уушгинд хор хөнөөл учруулдаг. Тарьж хэрэглэх нь халдвар тараах нөхцлийг бии болгодог.

Геройн мэтийн хар тамхийг залуучууд биедээ тарих замаар хэрэглэдэг. Тарьдаг хар тамхийг хэрэглэдэг хүмүүс зүү, тариураа хуваалцдаг, мөн хар тамхи хэрэглэгчид нь замбараагүй бэлгийн харьцаанд ордог зэргээс болж ДОХ зэрэг халдварт өвчний нян тээгч болж хохирдог.

Гэр бүлийн асуудал: Мансууруулах бодист донтох нь гол төлөв гэр бүлийн дотор хэрүүл маргаан., бусад хүндрэлтэй асуудлыг бий болгодог.

Нийгмийн асуудал: Хар тамхи хэрэглэдэг хүмүүс түүнийг олж авахад их хэмжээний цаг зарцуулдаг. Тиймээс ч тэд ихэнхдээ сурч, ажиллах эсвэл өдөр тутмын идэвхитэй амьдралд оролцож чаддахаа больсон байдаг.

Санхүүгийн асуудал: Хар тамхинд мөнгө их зарцуулагддаг. Хар тамхийг хэлэгдэг хүмүүс нь ерөнхийдөө орлогын эх үүсвэр маш багатай байдаг. Тиймээс хар тамхины мансуурал нь эзэндээ ядуурал дагуулдаг.

Хууль эрх зүйн асуудал: Хар тамхиар мансуурдаг зарим хүмүүс түүнийгээ олж авахын тулд гэмт хэрэгт оролцдог. Ихэнх тохиолдолд хар тамхины мансууралт нь гэмт хэрэг хийх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд наад зах нь гэр орноосоо хулгай хийж, хэрэглээгээ хангах шуналыг бий болгодог.

Үхэл: Хар тамхины мансуурал нь хэт өндөр тунгаас, ноцтой халдвараас болсон өвчин эмгэг, осолын улмаас эзнээ үхэл рүү түлхэх нь элбэг байдаг.

Т.ПАГМАА

updown.mn

Мэдээний админ

Learn More →

7 thoughts on “СЭМҮТ: Миний хүүхдийн нүд могойн нүд шиг харагддаг, би хүүгээсээ айгаад байна

  1. Нэргүй 2019-10-22 14:33 at 14:33

    mansuurahaar aimaar sanagddag . ooriigoo hyanah hamgaalah chadvargui bolno teheer hen yaj ch medne aimaar oorsdodoo hairgui bolchihson humuus mansuuruulah yum heregledeg baij taaraa

    Хариулах
  2. Jiriin irgen 2019-10-22 18:45 at 18:45

    Undur tungaar heregleed sain duraaraa uheed duuswal taarnadaa

    Хариулах
  3. Нэргүй 2019-10-24 13:10 at 13:10

    Dandaa nasand hureegu huuhduud yaanadaa.

    Хариулах
  4. Зочин 2019-10-24 23:51 at 23:51

    Энэ бол мансууруулах бодисын донтогч болсон өвчтэй хүмүүс эцэг эхчүүд хүүхдийнхээ зан ааш өөрчлөгдөж орой шөнө гадуур явж, мөнгө тодорхой шалтгаангүй үрж, шинэ найз нөхөдтэй болоод эхлэхэд нь л анхаарал тавьж эртхэн эмчид үзүүлж шаардлагатай бол эмчлүүлэх хэрэгтэй. Оройтвол өвчин нь улам хүндрэнэ шүү. Донтолт бол улам бүр газар авч ужгирдаг өвчин хүндэрсэн үедээ маш олон жилээр эмчлүүлэх хэрэгтэй болнл манайд ингэж эмчлжх систем нь ч байхгүй шүү

    Хариулах
  5. irgen, 2020-02-01 17:38 at 17:38

    mongoliin emgenel bolloo, Tor ni yu harj suuna

    Хариулах
  6. Нэргүй 2020-04-10 07:20 at 07:20

    Gants heregleed uzehed yav l gej boddog bodol gants oldoh amidraliig chin suitgedeg shuu zaluuchuudaa! Har tamhi huchtei dontuuldag uchir gants heregleel 2 dahia bie chin shaardaad irdeg. Tegeed chi har tamhinii bool boldog, zuvhun tuuniig olj tatah hereglehiin tuld hun alhaas ch butsahgui boldog. Tsusaar uilaad ch butsaah bolomjgui aldaag bitgii hiigeerei!

    Хариулах
  7. Нэргүй 2020-04-10 12:09 at 12:09

    Бага ангиас нь эхлээл мансууруулах бодис элдэв гэмт хэрг йн эсрэг хичээл албан хүчээр зааж эцэг эхийн хурал дээр нь сайн ярь заах хэрэгтэй. Гадаадад ийм сургалт их явдаг. Амэрик бол олон сургууль бараг дсмпуурсан байдаг тул боловсролгүй хүн олон

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн