Нийгэм

МИАТ компанийн түрээсээр ашиглах Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

Өнгөрсөн шөнө (2017.05.09) УБ хотын цагаар 02:30 цагт Oман улсын “Oman Air S.A.O.C” компанийн Боинг 737-700 загварын агаарын хөлөг Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардлаа. Уг агаарын хөлгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” компани хоёр жилийн хугацаанд түрээсээр ашиглах юм. 2013, 2014 онд МИАТ компант төлөвлөгөөний дагуу АНУ-ын Боинг компаниас өөрийн эзэмшлийн болон түрээсийн агаарын хөлгүүдийг авч үйл ажиллагаандаа ашиглах болсон.

Энэ удаа “Oman Air S.A.O.C” компаниас хүлээн авч байгаа Боинг 737-700 агаарын хөлгийг харин нислэгийн шинэ чиглэлд ашиглах аж. Тодруулбал, 2017 онд нислэгийн чиглэлээ хоёроор нэмэгдүүлхээр төлөвлөжээ. Эхнийх нь зургаадугаар сарын 22-ноос эхлэнэ. Тус компани түрээсийн агаарын хөлгөө БНСУ-ын Бусан хот руу долоо хоногт хоёр удаа хийх шууд нислэгээс гадна арваннэгдүгээр сараас Тайландын нийслэл Бангкок хот руу шууд нислэгт ашиглах гэнэ.

Дашрамд хэлэхэд МИАТ компани 2019 оны I, II дугаар улиралд “Боинг 737 Макс 8” загварын агаарын хөлгийг үйлдвэрээс гарсан даруйд нь эх орондоо авчирч 12 жилийн хугацаанд түрээсээр ашиглахаар гэрээ байгуулаад байгаа аж.

04-1-300x200 МИАТ компанийн түрээсээр ашиглах  Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

05-1-300x200 МИАТ компанийн түрээсээр ашиглах  Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

02-1-300x169 МИАТ компанийн түрээсээр ашиглах  Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

03-2-300x169 МИАТ компанийн түрээсээр ашиглах  Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

07-300x169 МИАТ компанийн түрээсээр ашиглах  Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

06-300x169 МИАТ компанийн түрээсээр ашиглах  Боинг 737-700 агаарын хөлөг өчигдөр орой Чингис хаан нисэх буудалд буулаа

Түлхүүр үг

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close