Экс сайд нарын хэргийг прокурорт шилжүүлжээ

АТГ-аас Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийг прокурорт шилжүүлснийг эх сурвалж мэдээллээ. Тэднийг “Оюутолгой” төсөлтэй холбогдуулж “Гэрээ эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан ту­шаалаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гарган бусдад давуу байдал олгосон байж болзошгүй” гэсэн үндэслэлээр буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй.

АТГ 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 2007-2009 онд Ерөнхий сайдаар ажилласан С.Баяр, 2014-2016 онд Засгийн газар тэргүүлсэн Ч.Сайханбилэг нарыг баривчилж, хоёр сар саатуулан сулласан нь тухайн үедээ олныг шуугиулж, янз бүрийн таамаг дэвшүүлэхэд хүргэж байв. Улмаар экс сайд нарын энэ хэргийн талаарх мэдээлэл хэсэгтээ намжмал байсан бол мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч ийнхүү прокурорт шилжлээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн