Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Байгалийн түүхийн музейг нураах тухай тогтоолын эсрэг шүүх хурал болно – updown.mn

Байгалийн түүхийн музейг нураах тухай тогтоолын эсрэг шүүх хурал болно

Захиргааны Хэргийн Шүүх дээр өнөөдөр (2019.10.21) 9:30 цагаас иргэн Ц.Уянга тэргүүтэй нийслэлийн иргэдийн нэхэмжллээр үүссэн Нийслэлийн Соёлын өвийг нураах 280, 281-р тогтоол болон Соёлын өвийн хуулийг зөрчсөн төрийн шийдвэрийн эсрэг шүүх хурал эхэлнэ.

ЗГ, БСШУЯ-ны сайд Ё.Баатарбилэг нарын гаргасан дээрх тогтоолууд нь одоог хүртэл хүчинтэй хэвээр байгаа бөгөөд Байгалийн Түүхийн Музей тэргүүтэй 20-р зууны Монголчуудын үлдээсэн түүх соёлын дурсгалд тооцогдох барилгуудыг нураах шийдвэрийн эсрэг нийт 5000 гаруй Улаанбаатарчууд эсэргүүцлээ илэрхийлж гарын үсэг зураад байгаа аж.

Байгалийн Түүхийн Музей нь хэдий ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг авсан ч, 2015 онд Соёлын өвд бүртгэсэн байдаг. Аливаа соёлын өвд тооцогдох хуучны болоод эртний барилгуудыг гадны улс орнууд хүчитгэн барих, сайжруулан засах хувилбарыг нэн тэргүүнд судалж авч үздэг байхад манай улсад “соёлын өвийн эсрэг терроризм” явагдаж байна гэж иргэд үзэж байгаа юм байна.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн