44 хүүхэд төрүүлсэн, дэлхийн хамгийн олон хүүхэдтэй ээж төрөхөө зогсооно. Эмч нар Угандагийн иргэн Мариам Набатанзид дахиж жирэмслэхээргүй болгохоор мэс засал хийжээ.
Набатанзи 36 нас хүртлээ бүх хүүхдээ төрүүлсэн юм. Генетикийн ховор төрлийн эмгэгтэй тэрбээр жирэмслэлт болгондоо 2-оос дээш хүүхэд төрүүлдэг байсан юм. 13 насандаа өөрөөсөө 28 насаар ах нөхрөөсөө ихэр хүүхдүүд төрүүлсэн байна.
Үүнээс хойш таван удаа дөрвөн ихэр, дөрвөн удаа хоёр ихэр, таван удаа гурван ихэр төрүүлжээ. 23 насандаа Мариам 25 хүүхэдтэй болж, анх удаа эмчээс тусламж гуйжээ. Эмч нар бүсгүйн бие махбодын онцлогоос болж жирэмслэлтээс хамгаалах ямар ч хэрэгсэл үр дүнгүй гэсэн байна.
Хэт жирэмслэх хандлагатай энэ бүсгүйд нэг удаад олон өндгөн эс боловсордог байна. Тиймээс савыг нь боохоос өөр аргагүй болжээ. “Би нус нулимстайгаа хутгалдаж өссөн. Миний бүхий л амьдрал хүүхэд халамжлах, тэднийгээ хооллохын тулд ажиллах гээд борви бохисхийлгүй өнгөрсөн” гэж Мариам ярьсан байна. Тэрбээр дээд тал нь зургаан хүүхэдтэй болно гэж бодож байсан гэнэ. Гэвч хүүхдүүдээ амьдралд хүргэхийн тулд бүхнийг хийнэ гэж тэрбээр хэлсэн байна.
Мариамын хүүхдүүд дөрвөн жижигхэн байшин хуваагдан амьдардаг байна.
Эх сурвалж: mir24.tv