Ирландын Акилл аралд 30 гаруй жилийн өмнө алга болсон элсэн эрэг гэнэт дахин гарч иржээ. 1984 оны шуурганаар байгаль эх эргийн элсийг бүрмөсөн хамж авч, оронд нь чулуунууд л үлдсэн байна. Гэтэл дөрөвдүгээр сард хэдхэн хоногийн дотор Атлантын далай хулгайлсан элсээ эргүүлэн өгч, хэдэн мянган тонн элсийг эрэг дээр цацсан байна. Өдгөө энд 300 метр урт элсэн эрэг тогтжээ.
Э.ЗАЯА