“Монгол улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг Азийн хөгжлийн банкны бүс нутгийн хамтын ажиллагааны мэргэжилтэн Д.Өнөржаргал танилцууллаа.
Төслийн хүрэх үр дүнг ерөнхийд нь гурав хуваан үзэж байгаа аж.
Төслийн хүрэх үр дүн 1. Авлигын хэргийг мэдээлэх, мөрдөн байцаах, яллах, шүүн таслах ажиллагаанд оношлох үнэлгээ хийгдсэн байх
- АТГ, УЕПГ, ШЕЗ-с хийх өөрийн үнэлгээ
- Хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнтэй байдлыг шинжлэх
- Хууль сахиулах байгууллагуудын нөөц, чадавхын хүрэлцээ, хараат бус байдалд шинжилгээ хийх
- Монгол улстай хууль сахиулах байгууллагын хэмжээ, хууль эрх зүйн уламжлалаараа ижил төстэй бусад орны сайн туршлагыг судлах зэрэг
Азийн сангийн баг 2019 оны 9-р сараас 2020 оны 7-р сарын хооронд гүйцэтгэнэ.
Төслийн хүрэх үр дүн 2. АТГ-ын мөрдөгч, УЕПГ-ын прокурор, болон шүүгч нарын ур чадвар нэмэгдэх
- Оношлох үнэлгээний үр дүнд үндэслэн холбогдох байгууллагын албан хаагчдын чадавхыг хөгжүүлнэ
- Сургалтын хэрэгцээ, сургалтын төлөвлөгөөг хамтрагч байгууллагуудтай 2020 оны 2-р улирал гэхэд тохиролцоно
- Сургагч багш нарыг сургаж бэлтгэнэ (АТГ, прокурор, шүүхийн байгууллагаас тус бүр 30 сургагч багш)
- Сургагч багш нарын оролцоотойгоор гарын авлага боловсруулна
Төслийн хүрэх үр дүн 3. Авлигатай холбоотой мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль дүрэм, журамд өөрчлөлт оруулах зөвлөмжийг боловсруулах
- Оношлох үнэлгээгээр тодорхой болох мэдээлэх тогтолцоо, гарын авлага, хууль, хууль, дүрэм, журам дахь хийдлийг арилгах арга замын талаарх зөвлөмжийг боловсруулна.
- Зөвлөмжийг дотоодын болон олон улсын зөвлөх боловсруулж ХЗДЯ-нд хүргүүлнэ