Элэгний хатуурал өвчний үеийн хоолны онцлог
Элэгний хатуурлын үед элгэнд уураг азотын солилцооны өөрчлөлт гарсан байдаг тул хоолны бүтцэд уураг гамнах зорилгоор нүүрс-усны хэрэглээг нэмэгдүүлж илчлэгийг хүрэлцээтэй хэмжээгээр хангадаг. Махны хэрэглээг аль болох багасгах, элэгний ачааллыг хөнгөлж өгөх зорилгоор хоолны махыг машиндаж хэрэглэнэ.
Амьтны гаралтай (малын мах) уургийг ургамлын гаралтай уургаар сольж хэрэглэнэ. Жнь: шош, вандуй, шар буурцагны төрлийн бүтээгдэхүүнүүд, шар буурцгийн сүү, дүүпүү г.м.
Сүүний уургийг хэрэглэж болно.
Өвчтөний биеийн байдлаас хамаарч хоногт 20-80 гр уураг хэрэглэнэ.
Нийт илчлэгийн 25-40% өөх тосоор хангана.
Амьтны гаралтай өөх тосны (малын өөх, өөхөн тос, шар тос, цагаан тос) хэрэглээг хязгаарлаж биед хялбар шингэдэг цөцгийн тос, зөөхий, оливын, наранцэцгийн болон эрдэнэшишийн тосыг өргөн хэрэглэх нь элэгний ачааллыг хөнгөлнө.
Давсны хязгаарлалт хийнэ. Хоногт 2г ба түүнээс бага хэмжээгээр хэрэглэнэ.
Баримтлах хоолны дэглэм
Хоолыг зөөлөн гал дээр удаан чанаж сайтар зөөллөх, эсвэл уураар жигнэж, чанаж боловсруулах нь элгэнд нэмэлт ачаалалгvй байдаг.
Шарах, хуурах аргаар боловсруулсан хоол, тvvхий, дутуу боловсруулсан хоол хvнснүүдээс татгалзах.
Өдөрт бага багаар 5-6 удаа хооллох
Халуун ногоо, хоол амтлагчтай, тос ихтэй хурц хоолноос татгалзах
Хориглох хүнсний бүтээгдэхүүн
Өөхтэй мах, хиам, зайдас, гахайн мах, гахайн өөх, давсалсан, даршилсан, нөөшилсөн махан бүтээгдэхүүн
Сод эсвэл эсгэгчтэй гурилан бүтээгдэхүүн (хонуулж хэрэглэх)
Тослог ихтэй исгэлэн ээдэм, давстай хурц бяслаг,
Давсалж, даршилсан ногоо
Хэт исгэлэн жимс, жимсгэнэ
Шоколад, мөхөөлдөс, зөөлөн чихэр, кремтэй бүтээгдэхүүн, кофе, какао, хийжүүлсэн ундаа,