Хятад, Балба улс хоёр Эверестийг дахин хамтдаа хэмжихээр тохиролцжээ. Энэ нь уулын оргилын өндөр 2015 оны газар хөдлөлтөөс болж намссан байж болзошгүй гэсэн зарим геологичдын мэдэгдэлтэй холбоотой аж.
БНХАУ-ын дарга Си Жиньпин Балбад төрийн айлчлал хийх үеэрээ Балын төрийн тэргүүн Бидьхя Деви Бхандаритай уулзаж, ийм тохиролцоонд хүрсэн гэнэ. “Сагарматха/Жомолунгма уул бол Балба, Хятадын найрамдлын мөнхийн бэлгэдэл гэдгийг хүлээн зөвшөөрч, хоёр тал хамтран уулын өндрийг зарлан шинжлэх ухааны судалгаа явуулах болно” гэж хамтарсан мэдэгдэлд дурьдсан аж.
Энэтхэг улс 2017 онд шинээр хэмжилт хийх саналыг анх тавьж байсан юм. Энэ улсын төлөөлөгчид л хамгийн анх Эверестийг дэлхийн хамгийн өндөр ноён оргил хэмээн зарлаж байсан түүхтэй. Тухайн үед Эверестийн өндрийг албан ёсоор 8848 метр гэж тогтоож байв.
2015 оны зун Балбад хэд хэдэн хүчтэй газар хөдлөлт болж, нэг удаад нь 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн нь 8 мянга гаруй хүний амийг авч одож, 20 мянга орчим хүнийг гэмтэхэд хүргэсэн юм. Тухайн үед Балбын засаг захиргаанаас улсын нийт барилгын 10 хувь нь нурсан буюу эвдэрч гэмтсэн гэж мэдэгдэж байлаа. Уг газар хөдлөлтийн дараа зарим геологичид Эверестийн оргилыг 3 сантиметрээр намссан байж болзошгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн юм.
Эх сурвалж: L24.lt