40-өөс дээш насандаа удаан алхах нь тархи, биеийг эрт хөгшрүүлдэг гэсэн судалгаа гарчээ.
Судалгаанд Шинэ Зеландын 1970 онд төрсөн 1000 хүн оролцсон байна. Оролцогчид туршилтын үеэр бүгд 45 нас хүрсэн байлаа. Оролцогчдоос биеийн эрүүл мэнд, тархины үйл ажиллагаагаа тодорхойлох шинжилгээ авсан байна.
Олон улсын эрдэмтдийн багийнхан оролцогчид дотроос удаан алхдаг хүмүүсийн нүүрэн дээр гүн үрчлээ тодорсон, тархи нь хэмжээгээрээ багассан байгааг олж илрүүлсэн байна. 45 насандаа удаан алхдаг хүмүүсийн уушгины эд муудаж, шүд, дархлаа нь хурдан явдаг үеийнхэнтэй нь харьцуулахад муу байжээ.
Харин тархины бичлэгээр удаан алхадг хүмүүсийн тархи эрчимтэй хөгшрөлтийн шинжиндээ орсон нь тогтоогдсон байна. Энэ холбоо хүүхэд байхаас тогтдог. Тиймээс залуудаа оюуны чадвар бага, хэлний чадвар сул байсан хүмүүс дунд насандаа удаан алхах хандлагатай болдог байна.
түүнчлэн залуу насандаа алхаагаа хурдасгаж сурснаар цагаасаа эрт хөгшрөхөөс сэргийлж чадна гэж судлаачид мэдэгджээ.
Эх сурвалж: hromadske.ua
1 comment
БИТГИЙ ШАА